Засгийн газар

Засгийн газрын хуралдаанаар нийслэлийн түгжрэлийг бууруулах зорилгоор хотын А бүсэд Тэнгэрийн тойрог нэртэй 20 том орох гарах цэгтэй томоохон гүүрэн байгууламж барихаар шийдвэрлэлээ.

Уг ажлыг 25 жилийн хугацаанд 800 сая долларын концессын гэрээгээр хийхээр төлөвлөсөн байна. Мөн дүүжин тээврийн бүтээн байгуулалтыг Баянхошуу, Ханын материал, 3.4 р хороолол чиглэлд 4.5 км зам тавихаар боллоо. Дүүжин тээврийг 60 сая еврогоор хийхээр төлөвлөж олон улсын санхүүжилтийн корпорациас хөрөнгө босгохоор төлөвлөжээ.

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ