Их Британийн Хатан хаан 2-р Элизабет хаан ширээнд заларсны 70 жилийн ойгоо тэмдэглэлээ

Улс төр

Их Британийн хатан хаан 2-р Элизабет хаан ширээнд заларсны 70 жилийн ой тохиолоо.

Одоогоос 5 жилийн өмнө 2-р Елизавета хаан ширээнд заларсныхаа 65 жилийн ой буюу индранил ойгоо тэмдэглэж байсан бол энэ жил цагаан алтан ойгоо тэмдэглэж байгаа юм. 

Их Британийн хатан хаан 2-р Елизавета хаан ширээнд заларсны 70 жилийн ойгоо өчигдөр тэмдэглэжээ. Хэдийгээр өмнө нь Их Британийн хатан хааны ордон аливаа баяр ёслолыг сүр дуулиантай тэмдэглэдэг байсан ч энэ жил 2-р Елизаветагийн хаан ширээнд заларсны ойг даруухан ёслоод өнгөрчээ. Хатан хаан Елизавета энэхүү тэмдэглэлт өдрөө Садрингемийн ордонд өнгөрүүлж, албан ёсны ёслолын арга хэмжээг ирэх 6-р сард хийхээр төлөвлөжээ. Хатан хаан 2-р Елизавета хаан ширээнд суусны 70 жилийн ойгоо тэмдэглэж байгаа улсынхаа төдийгүй дэлхийн түүхэн дэх анхны хатан хаан болжээ.

Тэрээр 1952 онд хаан эцэг 6-р Жорж таалал төгссөний дараа 25 настайдаа хаан ширээг залгамжилсан байна. Түүнээс өмнө Английн хатан Виктория хамгийн он удаан жил буюу 63 жил хаан ширээг тэргүүлээд байсан ч 2-р Елизавета энэ амжилтыг 2015 онд эвдсэн юм.

Хатан хаан 2-р Элизабетийг хаан ширээгээ өөрийн хүү хунтайж Чарльзд шилжүүлэн өгнө гэх яриа байгаа ч одоогоор албан ёсоор батлагдаагүй байна. Гэсэн ч хатан хаан хаан ширээнд заларсны ойгоороо түүний том хүү хаанаар өргөмжлөгдсөний дараа Чарльзын эхнэр Камиллаг хатанд өргөмжлөхийг хүсч байгаагаа хэлжээ. Хатан хаан энэхүү ойгоо даруухан тэмдэглэсэн ч Лондон хотод хатан хаандаа зориулан ёслолын буудлага үйлдсэн байна.