Засгийн газар

Манай улсад Монгол Японы хамтарсан анагаах ухааны сургууль байгуулагдсан. Дэргэдээ эмнэлэгтэй энэ сургууль бүх төрлийн үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай юм. Сургуулийн боловсролын яамны харьяанд өгсөн бол эмнэлгийг нь Эрүүл мэндийн яамны харъяанд байлгах асуудлыг Улсын их хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хэлэлцлээ.

Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар хэд хэдэн томоохон зохицуулалт орж байгаа. Тухайлбал хуулийн төслийн 8.4-т эрүүл мэндийн цахим бүртгэл, мэдээлэл санг хадгалан хамгаалах, ашиглах зохицуулалт орж байгаа. Ингэснээр иргэдийн өгсөн шинжилгээ оношилгооны хариуг дараагийн эмнэлэг үгүйсгэх, дахин шинжилгээ өгөх хүндрэл гарахгүй байх зохицуулалтыг тусгасан байна.

Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа гол зорилго нь иргэн бүрийг анхан шатны тусламж үйлчилгээнд жигд хамруулах юм. Улмаар иргэд албан ёсны хаяг, харьяалал харгалзахгүй өрхийн эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлэх боломжийг хуулиар нээж байгаа. Үүнээс гадна Эрүүл мэндийн тухай хуульд сургалтын эмнэлэг гэх шинэ нэр томъёог оруулж байгаа юм . Хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед АШУҮИС-ийн дэргэдэх сургалтын эмнэлгийн харъяаллыг хэрхэн тусгаж байгааг гишүүд тодрууллаа.

АШУҮИС-ийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд шилжүүлэх саналыг Эрүүл мэндийн яамнаас гаргаж засгийн газрын хуралдаанаар дэмжин шийдвэрлэсэн. Тэгвэл сургуулийн дэргэдэх 200-250 ортой эмнэлгийг АШУҮИС харьяа түшиц эмнэлэг гэх томьёоллоор БСШУСЯ-нд харьяалалд шилжүүлэх засгийн газрын тогтоолыг хуулиар баталгаажуулж байгаа юм. Эрүүл мэндийн тухай Хуулийн төслийг хэлэлцэх үеэр эрүүл мэндийн үйлчилгээг цахимжуулах асуудлыг ямар байдлаар тусгасныг гишүүд тодрууллаа.