ДОРНЫ ЗУРХАЙ: /2022.03.15/ Наран ургах, шингэх 07:06-18:57

Зурхай

2022.03.15, МЯГМАР ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 12. ХАВРЫН ДУНД ХАРАГЧИН ТУУЛАЙ САР. НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ УЛААГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

Аргын тооллын: 2022.03.15, Мягмар гараг

Наран ургах шингэх: 07.06-18.57

Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ

Барилдлага: Үхэх

Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй

Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Эл өдөр амь таслах, хор найруулах үйлнээ зэрэгчлэн бүтнэ, үсэг зурхайд суралцах, бэрийн болон буяны үйл, дайсныг дарахад сайн. Зүүн нүд татвал үзэсгэлэн болох, баруун нүд татвал үйл өчүүхэн бүтэх, баруун чих хангинавал гоо болох, зүүн чих хангинавал сайн. Нохой уливал хааны хэрэг болох, хэрээ дуугарвал өөрийн цусыг үзэх, тагнай загатнавал гэрт үзэсгэлэн болох, бүх бие татвал эд алдах, хөлийн мах татвал сайн гэдэг.