НҮБ, Украин дахь хүмүүнлэгийн ачаа барааг саадгүй нэвтрүүлэхийг шаардаж байна

Улс төр

НҮБ, Оросын талаас Украин дахь хүмүүнлэгийн гарцыг аюулгүй байлгахад бүх талаар анхаарахыг шаардсан байна. 

Украинд Оросын талаас явуулж байгаа цэргийн ажиллагаа эхэлснээс хойшхи хугацаанд өнөөдрийн байдлаар 1,5 сая иргэн эх орноо орхин дүрвээд байна. 

НҮБ-ын үзэж байгаагаар Украинд дэгдсэн дайн тулааны улмаас Европт хүмүүнлэгийн гамшиг нүүрлэж, энэ зууны хамгийн томоохон хямрал дэгдэж болзошгүй байна. Украины иргэд, тэр дундаа хөгшид эмэгтэйчүүд хүүхдүүд хөрш зэргэлдээх улс орнууд руу дүрвэн зугтаж байгаа юм. Европыг чиглэсэн дүрвэгсдийн урсгал мөддөө тасрахгүй болохыг НҮБ анхааруулж байна. Украинаас өнөөдрийн байдлаар Польш улсыг зорин хамгийн олон буюу бараг сая гаруй дүрвэгч зорин очоод байгаа юм. НҮБ, Оросын талд хандан дайн тулааны бүсэд байгаа хүмүүст хүмүүнлэгийн тусламж дэмжлэг үзүүлэх нөхцлийг хангаж, аюулгүй байдлыг сахихыг шаардаж байна.