Өмнөд туйлын эргийн ойролцоогоос судлаачид 1915 онд сүйрсэн “Эндьюранс” хөлгийг олжээ

Үйл явдал

Өмнөд туйлын эргийн ойролцоогоос судлаачид одоогоос 100 гаруй жилийн өмнө 1915 онд сүйрсэн “Эндьюранс” хөлгийг олжээ. Британийн туйл судлаач эрдэмтэн Эрнест Шеклтоны багийнханы хөлөг мөсөн уул мөргөн осолдсон юм.

Шеклтон Антарктикийг хуурай замаар туулах оролдлого хийхдээ хөлгөө орхин явж, улмаар хөлөг нь сүйрэн, харин судлаачийн багийнхан хүнд хэцүү нөхцөлд амьд үлдэж чадсан юм. “Эндьюранс” хөлгийг өмнөд туйлд сүйрсэн хамгийн алдартай, хамгийн золгүй осол гэж үздэг байна. Удаан хугацааны туршид “Эндьюранс” хөлөг зузаан цас мөсөн дор байсан ч сүүлийн жилүүдэд мөсний давхарга нимгэрч байгаагаас ийнхүү байршлыг нь тогтоон олсон байна. Далбаат хөлгийг осолдсон газраас нь 7 км-ийн радиус дотор, 3008 метрийн гүнээс илрүүлжээ. Цэв хүйтэн усанд 100 гаруй жил байсан хөлгийн мод чанараа алдалгүй сайтар хадгалагдаж чадсанаас гадна хөлгийн алтадсан үсгээр бичсэн нэр ч уншигдаж байгаа юм.