Португалийн Алмада хотын эргийн ойролцоогоос 15 тонны жинтэй аварга халим олжээ

Үйл явдал

Португалийн Алмада хотын эргийн ойролцоогоос 15 тонны жинтэй аварга халим олжээ. Халим гүехэн устай хэсэг рүү шидэгдэн, улмаар амиа алджээ. 

Далайн эргүүлийн албаныхан, зоологич, амьтан хамгаалагчид аварга биетэй халимыг цааш далайн ус руу түлхэн амийг нь аврахыг хичээсэн ч чадаагүй байна. Халим гүехэн устай газарт усгүйдэж, мөн авсан шархаа даалгүй үхжээ. Магадгүй халим далайд хөлөг онгоцтой мөргөлдсөнөөс шарх авсан гэж үзэж байна.