Курдистаны тэргүүн Масрур Барзани Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсонтой нүүр тулсан уулзалт хийжээ

Улс төр

Иракийн хойд хэсгийн Курдистаны тэргүүн Масрур Барзани Лондон хотноо Их Британийн ерөнхий сайд Борис Жонсонтой нүүр тулсан уулзалт хийжээ. Талууд уулзалтын үеэр Европт эрчим хүчний эх үүсвэр нийлүүлэх, экспорт нэмэгдүлэх, Иракийг чиглэсэн хөрөнгө оруулалтыг өсгөх асуудлаар хэлэлцлээ. 

Барзани уулзалтын үеэр Оросын эрчим хүчний хамаарлаас ангижрахад Европын орнуудтай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, Курдистан эрчим хүчний эх үүсвэр нийлүүлэхэд бэлэн гэжээ. Тэрээр мөн Их Британийн ерөнхий сайдад хандан бүс нутгийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн хүчин чармайлтыг нь өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлж, цаашлаад хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэхэд уриалсан байна. Иракийн Курдистаны тэргүүн мөн Исламын улс бүлэглэлийн эсрэг Америк тэргүүтэй Холбоотон орнуудын тэмцэлд Их Британи нэгдэж, тэргүүлэгч үүрэг гүйцэтгэж байгаад талархал илэрхийлжээ.