Засгийн газар

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гадаад улс оронд байгаа эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ татан авах ажиллагааг тасралтгүй зохион байгуулж байна. Энэ долдугаар сард нийт 15 удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөсөн. 

Энэхүү төлөвлөгөөний дагуу өнөөдөр /2020.07.26/ Улаанбаатар-Франкфурт чиглэлийн тусгай үүргийн онгоц 09.50 цагт Улаанбаатараас хөөрлөө. 

Тусгай үүргийн транзит нислэгээр Европд байгаа 264 иргэн эх орондоо ирэх бөгөөд маргааш буюу 07 дугаар сарын 27-ны 05:20  цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдэээллээ.