Засгийн газар

Коронавируст халдварын улмаас дэлхийн эдийн засаг хүндэрч, улс орнууд төсвөө тодотгож эхэлсэн. Нийтээр нь аваад үзвэл ихэнх улс орны орлого дунджаар 30 орчим хувиар буурчээ. Энэ цаг үед манай улс ч мөн адил төсөвтөө гар хүрч байна. Чухал биш зардлаа танаж байгаагаас гадна коронавирусний аюулаас хамгаалах аргыг огт орхигдуулаагүй гэдгийг Монгол Улсын шадар сайд Я.Содбаатар хэллээ. Тухайлбал вакцин батлагдвал худалдаж авах зардалд 7.8 тэрбум төгрөг тусгасан гэдгийг онцоллоо.

Коронавируст халдварын улмаас дэлхийн эдийн засаг хүндэрч, улс орнууд төсвөө тодотгож эхэлсэн. Нийтээр нь аваад үзвэл ихэнх улс орны орлого дунджаар 30 орчим хувиар буурчээ. Энэ цаг үед манай улс ч мөн адил төсөвтөө гар хүрч байна. Чухал биш зардлаа танаж байгаагаас гадна коронавирусний аюулаас хамгаалах аргыг огт орхигдуулагүй гэдгийг Монгол Улсын шадар сайд Содбаатар хэллээ. Тухайлбал вакцин батлагдвал худалдаж авах зардалд 7.8 тэрбум төгрөг тусгасан гэдгийг онцоллоо.

Өнөөдрийн байдлаар 216 улсыг хамарч 23 сая 809 мянган хүн өвчлөөд байгаа Ковид-19 цар тахал хүнээс амьтанд, амьтнаас амьтанд халдаж эхлэсэн нь нөхцөл байдлыг хүндрүүлж байна гэж ДЭМБ мэдээлжээ. Цар тахлын дэгдэлт хэзээ намжиж, тахлын эсрэг вакцин хэзээ батлагдах нь тодорхойгүй байгаа өнөөгийн нөхцөлд улсын хилийг ойрын саруудад нээхгүй гэдгийг шадар сайд онцоллоо. Тодруулбал ирэх оны эхний хагас хүртэл хилээ нээхгүй байх магадлалтайг хэлсэн юм. Харин дэлхий нийтэд туршилтын шатандаа яваа 9 вакцин батлагдсан тохиолдолд нэн даруй худалдан авах асуудалд анхааран ажиллаж байгаа гэлээ.
Улсын төсвийг тодотгож танасан зардлаа цар тахлын эсрэг арга хэмжээ авахад зарцуулахаар төлөвлөөд байгаа. Энэ оныг дуустал арга хэмжээ авч ажиллахад 380 гаруй тэрбум төгрөг шаардлагатайг шадар сайд хэллээ. Үүнээс ОБЕГ-ын бэлэн байдлыг сайжруулахад 70 гаруй тэрбум төгрөг, эрүүл мэндийн салбарт 130 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаа юм байна. Хүйтэн сэрүүний улирал ирж байгаатай холбоотой томуу томуу төст өвчин нэмэгддэг. Тиймээс томуугийн эсрэг вакциныг ч их хэмжээгээр худалдан авна гэлээ.
Дэлхий нийтээр ковид-19 цар тахал тархаж эхлэсэн нэгдүгээр сараас хойш 11 удаа эрсдэлийн үнэлгээ хийсэн байна. Дээрх бүх үнэлгээгээр манай улс халдвар тархах өндөр эрсдэлтэй орон гэж гарсан тул иргэд олон нийт, алба хаагчид гээд хаана хаанаа анхаарал сулруулж болохгүйг Шадар сайд мэдээллийнхээ үеэр онцолсон юм.