Засгийн газар

Улсын их хурлын цахим бодлогын  хороо төрийн үйлчилгээг ялангуяа, эмнэлэг боловсролын байгууллагыг бүрэн цахимжуулах хөтөлбөрийг эхлүүлсэн. Иргэд шинжилгээний хариунаас эхлээд  эмнэлэгт үзүүлэх оочер дугаар авахдаа цахимаар холбогдох бол багш, эцэг эх, сурагчид хичээлээ онлайнаар хийж хоорондоо холбодох боломжийг бүрдүүлээд байгаа юм. Тэгвэл энэ ажил Ирээдүй цогцолбор сургууль болон Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэрэгжихээр болсон байна.  

УИХ-ын инновац цахим бодлогын байнгын хороо боловсролын болоод эрүүл мэндийн салбарын үйлчилгээг цахимжуулах ажлыг эрчимжүүлж эхэлжээ. Тодруулбал, нийслэлийн хамгийн их хүн амтай СХД-ийн жишиг эмнэлгээр үйлчлүүлэх иргэд дугаар авахдаа заавал эмнэлэг дээр очих шаардлагагүй, мөн шинжилгээний хариугаа ч  цахимаар авах боломж бүрдүүлэхээр болсон гэдгийг байнгын хорооны дарга Н.Учрал онцоллоо. Мөн тус дүүргийн Ирээдүй цогцолбор сургуульд багш, сурагч, эцэг эхийн гурвалсан SOLS системийг ашиглахаар болжээ. Ингэснээр багш сурагч нэг бүртэй тулж ажиллах боломж бүрдэх бол сурагчид цахимаар хүссэн хичээлээ нөхөх болон түрүүлэн судлах боломжтой. Харин эцэг эхийн тухайд хүүхдийнхээ хичээлд хяналт тавьж багштай нь харилцах боломж бүрдэх юм.

Цахим системийг нийслэлийн 23-р сургууль болоод Хавдар судлалын үндэсний төв амжилттай хэрэгжүүлж байгаа. Харин энэ улиралдаа багтаан СХД т нэвтрүүлсний дараа  нийслэлийн бусад дүүргүүдэд шат дараатайгаар нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Энэ мэтчилэн манай улс цахим системийг төрийн бүхий л үйлчилгээнд нэвтрүүлснээр хүнд суртал, замын түгжрэл, иргэдэд учрах хүндрэлүүд багасана гэдгийг онцоллоо.

СХД-ийн Ирээдүй цогцолбор сургууль болон нэгдсэн эмнэлэг дээр цахим системүүдийг нэвтрүүлэхдээ дата төлбөргүй ашиглуулахаар төлөвлөсөн байна. Энэ тал дээр үүрэх холбоотой оператор компаниудтай санал солилцсон гэдгийг хэллээ. Өөрөөр бол тус төслийг хэрэгжүүлэхэд улсын төсөвт нэг ч төгрөгийн ачаалал үүсгэхгүй шийдвэрлэж байгааг төсөл санаачлагджид хэлж байсан юм.

Манай улс цар тахлыг дотоодод алдалгүй хамгаалан ажиллаад найман сарын хугацаа өнгөрч байна. Тиймээс улс даяар тогтоосон онцгой дэглэмийг бүрэн цуцлах эсэхийг ирэх долоо хоногийн засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөөд байгааг албаны хүн мэдээлсэн. Харин хичээл сургуулийн үйл ажиллагааг үе шаттайгаар хэвийн горимд шилжүүлнэ гэдгийг Улсын онцгой комиссын дарга, МУ-ын шадар сайд мэдэгдсэн. Түүний мэдэгдэлтэй холбоотой салбар яам бэлтгэл байдлыг хангасан гэдгийг хэлж байна.

Шадар сайд мэдэгдэхдээ, 9-р сарын 14-ний өдрөөс аймгийн төвийн сургуулиуд болон МСҮТ-ийг танхимын сургалт руу шилжүүлэх бол 9-р сарын 21-ний өдрөөс нийслэлийн сургуулиудыг энгийн горимд шилжүүлнэ гэсэн. Харин их дээд сургуулиудын хичээлийг ирэх сарын 4 нөөц хэвийн болгохоор төлөвлөж байгаа гэсэн юм. Хэрэв Улсын онцгой комиссын шийдвэр гарвал танхимын сургалтыг ямар байдлаар явуулж, хэдэн хүүхэдтэй хичээллэх нь тухайн сургуулийн дотоод зохион байгуулалт, элсэлтээс хамаарна гэдгийг хэллээ.

Манай улс цар тахлыг дотоодод алдалгүй өнөөдрийг хүрсэн ч анхаарал сулруулж болохгүй гэдгийг хэлсэн. Тиймээс нэг өдөр боловсролын бүх байгууллагын үйл ажиллагааг зэрэг энгийн горимд шилжүүлэх биш үе шаттайгаар нээхээр төлөвлөж байгаагаа МУ-ын шадар сайд хэлж байсан юм.