Хятадын хаврын баярын гала тоглолтын сахиусыг бүтээхдээ 3D загварчлалын технологи ашиглажээ

Технологи-360

Хятадын Хэвлэл Мэдээллийн Группын 2023 оны туулай жилийн хаврын баярын гала тоглолтод зориулсан албан ёсны бэлгэдэл сахиус болох "Ту Юаньюань"-ийг бүтээхдээ урлагийн шинэлэг санааг шингээж, илүү амьд дүр төрхтэй болгосон нь сайхан амьдралын халуун дулаан, итгэл найдварыг илэрхийлэхийг хичээсэн хэмээн Пүрэв гарагт маскотын ерөнхий дизайнер мэдэгджээ.

Тэрээр санаагаа гаргахдаа олон сая үзэгчдийн ямар сонголтод дуртай болох мэдээллийг цуглуулж, томоохон судалгаа хийсний үр дүнд 2023 оны Хаврын баярын Гала наадмын албан ёсны лого болох сахиусны дүр "Ту Юань Юань" "булцгар туулай" мэндэлсэн гэж дурджээ. Сахиусын дизайныг Шэньжэнь хотын Гуан Шаньюэ урлагийн музейн захирал, ерөнхий эрхлэгч Чэнь Шянбо болон Хаврын баярын гала тоглолтын визуал дизайны багийнхан дөрвөн сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн байна. Ингэхдээ ерөнхий дүр төрхийг Хятадын цагаан туулайн шинж чанарт үндэслэн уран зургийн нарийн реалист арга гонби”-гийн гоо зүйн хэв маягийг шингээж, дараа нь 3D загварчлалын технологийг ашиглан дуусгасан байна. Энэ нь Хаврын баярын гала тоглолтын 40 жилийн түүхэн дэх мэдээллийн технологийн их өгөгдлийн шинжилгээгээр бий болсон анхны оюуны өмч бүхий сахиус болжээ.