Засгийн газар

Агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллын иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилго бүхий шөнийн тарифын хөнгөлөлтийг 2017 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Ингэхдээ эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтийг 50 хувиар үзүүлж байсан юм.

Тэгвэл ирэх сарын нэгнээс эхлэн аймгийн төв болон арван мянгаас дээш хүн амтай сум суурин газрын цахилгаан эрчим хүчний орой шөнийн тарифыг 100 хувиар хөнгөлөх шийдвэрийг засгийн газраас гаргасан. 

2017-2019 оны хооронд аймаг нийслэл, арваас дээш мянган хүн амтай сум суурин газрын гэр хорооллын айл өрхийн орой шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт 29 тэрбум төгрөг хөнгөлсөн байдаг бол энэ оны 1-3-р саруудад нийт 11 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг хэрэглэгчдэд үзүүлжээ. Тэгвэл засгийн газраас шөнийн тарифын хөнгөлөлт үзүүлэх журамд өөрчлөлт оруулан 50 хувиар хөнгөлдөг байсныг 100 хувиар тооцохоор болж байгаа. Ингэснээр эдгээр айл өрхийн цахилгааны тарифын хөнгөлөлтөд 4.7 тэрбум төгрөг зарцуулагдах юм байна.