ДОРНЫ ЗУРХАЙ: /2023.09.20/ Наран ургах, шингэх 06:42-18:46

Зурхай

2023.09.20, ЛХАГВА ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 5 | НАМРЫН ДУНД ЦАГААГЧИН ТАХИА САР |ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ЦАГААН ЛУУ ӨДӨР 

Аргын тооллын: 2023.09.20, ЛХАГВА ГАРАГ

Наран ургах шингэх: 06.42-18.46

Шинийн таванд ном унших, замд гарах, ирэх тэргүүтэн амирлангуй үйлд сайн.

Тариалан, үхэгсдийн үйлийг тэвч.

Хэрүүл, тэмцлийг тэвч.

Үс засуулбал эд мал арвидна.

Одны тохиол

Үхэх: мал адгуусыг муулах үйлд сайн.

Шүтээн барилдлага  

Хүрэлцэхүй өдөр - хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн. Төрсөн хүн шастир ба урлах эрдэмд суралцагч, арга зальт өглөгт найдангуй. Өвдвөл 3 хоногт үхэх эсвэл өнө удаан өвдөх. Мөрд гарвал дээрэм учрах. Хулгайг өөрийн айлын хүн, бас бус ирэгч олон үгт шар зүст, худалдаа арвитгагч дөрвүүл нийлж хулгайлсан, алдсаныг галзуурсан буюу холд хэрүүл тэмцэл хийснээр олох. Баруун нүд татвал эд олох. Баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх. Хэрээ дуугарвал зочин ирэх. Тагнай загатнавал амгалан болох. Бие татвал эцэг эх цочих. Хөл татвал тэмцэл болох.