Засгийн газар

Засгийн газар яг одоо ээлжит бусаар хуралдаж байна. Албан бус эх сурвалжийн мэдээллээр тээврийн хоёр жолоочоос коронавирус илэрч, ойрын хавьтлуудыг тусгаарлалтад авчээ. Тиймээс Шадар сайд Засгийн газарт мэдээлэл танилцуулж, яаралтай арга хэмжээ авах асуудлыг хэлэлцэх юм байна. Мөн үүнтэй холбоотойгоор зарим боомтыг яаралтай хаах шийдвэр гаргаж магадгүй гэсэн мэдээлэл байна.

Угтаа Засгийн газар долоо хоногийн Лхагва гариг бүр ээлжит хуралдаанаа хийдэг уламжлалтай. Гэвч өнөөдөр ээлжит бусаар хуралдахаар болсон байна.