Засгийн газар

Засгийн газраас хөл хорионы хугацааг сунгах шийдвэр гаргасан. Онцгой нөхцөлд ажиллаж байгаа цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдад 800 мянган төгрөгийн урамшуулал олгох юм. Харин ДХИС-ийн сонсогчдод хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 420,000 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж үзүүлэхээр болжээ.

Тээврийн цагдаагийн алба хаагчид улсын хэмжээнд 515 хяналтын цэгт хөдөлгөөний зохицуулалт хийж байна. Улаанбаатар хотын хэмжээнд хяналтын цэгт ажиллаж байгаа алба хаагчдын ачааллыг бууруулах үүднээс ДХИС-ийн төгсөх дамжааны оюутнуудыг нэмэлтээр ажиллуулах шийдвэр гаргаж, ачааллыг тодорхой хэмжээнд бууруулж байгааг албаныхан ярьж байгаа юм. Онцгой нөхцөлд ажиллаж байгаа цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдад 800 мянган төгрөг, нэмэлтээр ажиллаж байгаа ДХИС-ийн сонсогчдод хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 420 мянган төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж үзүүлэх шийд гарсан байна.

Та мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг дагаж, гэртээ байснаар цар тахлын үеийн тархалтыг түргэн хугацаанд намжаах боломжтой юм.