Засгийн газар

Монгол Улсын Засгийн газар дараах 23 шийдвэрийг гаргалаа.

  1. 18 нас хүртэлх хүүхэд бүрт сар бүр 100 мянган төгрөгийн дэмжлэг тасралтгүй олгож, хүнс болон бусад дэмжлэг хангамжийг аюулгүй байдлыг ханган олгоно
  2. 2020.11.01-ний өдрөөс 2021 оны 7 сарын 1-ний өдөр хүртэл НДШ төлөөгүй, өртэй ААН, байгууллагуудад торгууль, алданги тооцохгүй байх хуулийн төсөл боловсруулна
  3. 2020.11.01-ний өдрөөс 2021 оны 7 сарын 1-ний өдөр хүртэл иргэн, аж ахуй нэгж байгууллага албан татвар төлөөгүй бол торгууль, алданги тооцохгүй
  4. 2020.11.01-ний өдрөөс 2021 оны 7 сарын 1-ний өдөр хүртэл хувийн сургууль, цэцэрлэг, дэлгүүр, лангуу гээд түрээсийн үйлчилгээ үзүүлж байгаа иргэд түрээсээ бууруулсан бол татварын хөнгөлөлт үзүүлнэ
  5. 2020.11.01-ний өдрөөс 2021 оны 7 сарын 1-ний өдөр хүртэл Импортын цагаан будаа, ургамлын тос, өвс, малын тэжээл, улаан буудайн үр зэргийг гаалийн албан татвараас чөлөөлнө. Дотоодод үйлдвэрлэсэн ургамлын тос, өвс, буудайг НӨАТ-аас чөлөөлнө
  6. Хүнсний үйлдвэр, түгээлт, савлагаа, борлуулалтыг аюулгүй байдлаар үргэлжлүүлнэ
  7. Ипотекийн зээлийн хүү болон үндсэн төлөлтийг2020 оны 11 сарын 1-ний өдрөөс эхлэн 2021 оны 7 сарын 1-ний өдөр хүртэл хойшлуулна
  8. 2020.11.01-ний өдрөөс ББСБ, ХЗХ-оос авсан зээлийн үндсэн болон зээлийн хүүгийн төлбөрийг хойшлуул. Мөн хугацаа хэтэрсэн зээлийн төлөлтийг нэмэлт хүү, алданги тооцохгүй байх боломжоор хангана.
  9. Ашигт малтмал газрын тосны бүтээгдэхүүний импортыг аюулгүй байдлаар үргэлжлүүлнэ
  10. БНХАУ руу хийж уул уурхайн салбарын экспортыг хэвийн үргэлжлүүлнэ
  11. Ашигт малтмал, газрын тосны салбарт аюулгүй байдлыг хангаж, тээвэр хийж буй жолооч нарыг бүгдийг нь шинжилгээнд хамруулна. Мөн уул уурхайн олборлолт хийж байгаа газар нутгийг ямар нэг аюулгүй “ногоон бүс” болгоно
  12. Бүх төрлийн шууданг ариутгана.
  13. 2021 оныг дуустал эмнэлгийн тоног төхөөрөмж, оношлуур бусад эд зүйлсийг татвараас бүрэн чөлөөлнө.
  14. Татвар төлөлтийг ойлгомжтой болгож, аж ахуй нэгжийн орлогын албан татвар дээр үүссэн өр төлбөрийг хасаж тооцох.
  15. Татвар, гаалийн албан татварын үйлчилгээг цахимжуулна
  16. Татварын илүү төлөлттэй аж ахуй нэгжүүдийн татварын төлбөр тооцоог 2021 оны 7 сарын 01-ний өдөр хүртэл суутган тооцох.
  17. Тусламжийн үйл ажиллагааг идэвхжүүл
  18. Төсвийн байгууллагууд бараа үйлчилгээ авсан, ажил гүйцэтгүүлсэн төлбөрөө аж ахуй нэгжүүдэд богино хугацаанд төлж дуусга.
  19. Төрийн байгууллагууд төсвийн хөрөнгөөр худалдан авалт хийхдээ зөвхөн дотоодод үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн худалдан авна.
  20. Тендер, сонгон шалгаруулалтын хугацааг 2020 оны 12 сарын 04-ний өдөр хүртэл сунгана.
  21. Төсвийн захирагч нарыг хэмнэлтийн горимд шилжүүлж, цалингаас бусад зардал шинээр нэмж гаргахгүй байхыг үүрэг болголоо
  22. Салбар бүрийн эдийн засаг, төсөв санхүүгийн байдалд сайд нар судалгаа хийнэ
  23. Хүн хоорондын 2 метрийн зай барих, амны хаалт зүүх, халуун үзэх, гарын ариутгал хийх мэдээллийг ил тод сайтар хүргэх. Коронавируст халдвараас сэрэмжлүүлэх үүднээс хэвлэл мэдээллийн байгууллагуудаар мэдээлэл цацах.

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ