Намууд

НАМЭХ 25 жилийн түүхтэй. Өнөөдөр 25 жилийн үйл ажиллагааныхаа хүрээнд хурлаа хийж ажлаа тайлагнах гэж байна. Мөн хурлаар НАМЭХ-ны дараагийн ерөнхийлөгчийг сонгоно. Бүтцийн өөрчлөлтөөс гадна шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог улам нэмэгдүүлж зөвхөн намын бус нийт эмэгтэйчүүдийг холбоонд хамруулах ажлыг хэлэлцэнэ гэж байна.

Хурлыг нээж Ц.Цогзолмаа ерөнхийлөгч үг хэлсний дараа үдээс хойш НАМЭХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшигчийг зарлаж тооллогын комисс санал хураах товтой байна.