Намууд

Монгол улс ФАТФ олон улсын байгууллагын эрсдэлт бүлэг буюу саарал жагсаалтад орсны гол шалтгаан нь 2015 онд батлагдсан эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хуультай холбоотой гэж эх сурвалжууд мэдээллэж байгаа. Тодруулбал өөрийн хөрөнгийг бусдын нэр дээр бүртгүүлж нуун дарагдуулсан хөрөнгөө үнэн зөв мэдүүлсэн тохиолдолд нэг удаад өршөөж, холбогдох хуулийн хариуцлагаас чөлөөлөхөөр тусгасан.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг Ерөнхий сайд асан Сайханбилэгийн засгийн газар өргөн барьж 2015 оны 8 р сард УИХ баталсан. Ардчилсан нам засаг тэргүүлэх үедээ хийсэн энэ ажил саарал жагсаалтад орох гол шалтгаан болсныг Хууль зүйн сайд онцолж байгаа. Гэвч  Ардчилсан намын зүгээс ил тодын хууль саарал жагсаалтад багтах шалтгаан болоогүй тул ажлаа хийж чадаагүй хууль зүйн сайд хариуцлагаа хүлээх хэрэгтэйг хэллээ. 

Ц.НЯМДОРЖ: 2015 ОНД ӨРШӨӨСӨН ХЭРГҮҮДИЙГ ДАХИН ШАЛГАНА

Ил тодын хууль нь хувь хүн хуулийн этгээд өөрийн хөрөнгийг бусдын нэр дээр бүртгүүлж нуун дарагдуулсан бол түүнийгээ үнэн зөв мэдүүлснээр нэг удаад өршөөж холбогдох хуулийн хариуцлага албан татвараас чөлөөлөх зохицуулалттай байсан юм. Энэ дагуу татвараас зайлсхийж, бусдын нэр дээр өөрийн хөрөнгийг нуусан этгээдүүд гэнэт 34 их наяд төгрөг гаргаж ирсэн нь Монгол улсын ДНБ-нээс 150 хувиар их байсныг хууль зүйн сайд хэлж байна.

Саарал жагсаалтад орох болсон шалтгаан үүгээр дуусахгүй. БНАСАУ-ын иргэд манай улсад ажиллаж олсон мөнгөө зэвсэг үйлдвэрлэхэд ашигладагаас гадна УИХ-ын гишүүн Л.Болд Хойд Солонгост зэвсэг худалдсан гэгдэх асуудал ч сөхөгдөж байгаа. Үүнд тэрээр дараах тайлбарыг өгч байна.

Монгол Улс Зимбабе улсын хамтаар саарал жагсаалтад орсонд төв банкны ерөнхийлөгч болоод СЗХ-ны дарга нар ажлын хариуцлага алдсан гэж УИХ-ын дарга үзээд хариуцлага тооцохоо хэлсэн. Гишүүдийн зүгээс энэ асуудалд хариуцлага ярих нь зүйтэй ч ФаТФ-аас өгсөн дөрвөн зөвлөмжийг нэн даруй биелүүлж жагсаалтаас хурдан гарахад анхаарах хэрэгтэйг онцоллоо.