архив..

Намууд

Албадан буцаасан 750 хятад иргэн бүгд Хөх хот дахь Монголын консулаас виз авчээ. Ингэхдээ сар хүрэхгүй хугацаанд виз олгогдсон байгааг Улсын их хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат хэллээ.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 750 гаруй иргэнийг хил давсан даруйд Хятад улсын цагдаа нар хүлээж авсан. Гэхдээ олон тооны Хятад иргэд хууль зөрчиж Монгол улсад мөнгө угаах нөхцлийг бүрдүүлсэн газар нь Хөх хот дахь консул гэдгийг Ардчилсан намын зөвлөлийн дарга хэллээ. Тодруулбал Хонгконгоос 4 хүн, Бээжингээс 41 хүн, Эрээн хотоос 124 хүнд виз олгогдсон байгаа бол Хөх хот дахь консулын газраас 614 хүн жуулчны болон бизнес ангиллын виз авчээ. Хонгконг, Бээжин, Эрээн дэх виз олголт асуудал биш ч Хөх хотын консулын газраас ганцхан сарын дотор 614 хүн виз олгосон байгаа нь анхаарал татаж байна.

Жуулчны виз олгоход гадаадын иргэн харьяатын газар оролцдоггүй. Зөвхөн консулын газар олгож олгогдсон визний мэдээллийг Гадаад харилцааны яам хүлээж авдаг. Хөх хот дахь консул ганц сарын дотор 614 хүнд виз олгосон асуудлыг салбарын сайдаас тодрууллаа.

Эрээн болон Хөт хотын консулын газар өвөр монголчуудтай бизнесийн сүлжээнд орж виз наймаалдаг гэх мэдээлэл цацагдах болсон. БНХАУ-д ашигладаг цахим орчинд Монгол улсын визийг 500-3000 юаниар гаргаж өгнө гэх зар ч байдаг гэдгийг эх сурвалжууд хэлдэг юм. тэгвэл виз наймаалдаг нь тогтоогдвол хуулийн байгууллага шалгах ёстой ЗГХЭГ-ын дарга хэлж байна.

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ВИЗ НАЙМААЛСАН НЬ ТОГТООГДВОЛ АТГ-Т ШИЛЖҮҮЛНЭ

Монгол улсын визээр наймаа хийдэг эсэхийг шалгаж энэ долоо хоногтоо багтааж визний наймаа хийсэн эсэхийг эцэслэн тогтооно гэдгийг онцоллоо. Хэрэв тогтоогдвол АТГ-т шилжүүлэхээ мэдэгдсэн юм.