Намууд

Орхон аймгийн МАН-ын хороо,”Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо”, “Энх Эрдэнэтийн хөгжил” ТББ хамтран “Эмэгтэйчүүд хүчээ нэгтгэе ” арга хэмжээ зохион байгууллаа. Тус арга хэмжээгээр эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байрь суурь, манлайлал оролцоог нэмэгдүүлж , шийдвэр гаргах түвшинд үр дүнтэй хамтран ажиллах зорилготой юм. Тус арга хэмжээ нь Хөгжлийн төлөө “Алхангаа ярилцъя “явган аялалаар эхэллээ.  

 “Хүчээ нэгтгэе” уриан дор эмэгтэйчүүд чуулж байна. Нийгмийн ардчилал монголын эмэгтэйчүүдийн холбооноос хэрэгжүүлж байгаа “Алхангаа ярилцъя” арга  хэмжээ улс орон даяар өрнөх юм. 10-р сард Улаанбаатар хотод болсон энэ арга хэмжээ энэ удаад Орхон аймагт зохион байгуулагдаж, эмэгтэйчүүд тулгамдсан асуудлаа алхангаа ярилцаж, гарц шийдлүүдийг эрэлхийлж байлаа. Өөрсдийн болоод нийгэмд тулгамдаж байгаа асуудлуудыг хэлэлцэж, санал бодлоо илэрхийлж, шийдвэр гаргах түвшинд дуу хоолойгоо хүргэхээр 1300 орчим эмэгтэйчүүд нэгджээ. Тэд алхангаа ярилцаад зогссонгүй. Асуудлыг шийдвэрлэж, гарц шийдлийг тодорхойлж байсан юм.

Эмэгтэйчүүд алхангаа ярилцсаны дараа чадавхжуулах сургалтад хамрагдлаа. Сургалт өгөөжтэй байж, эмэгтэйчүүд эхнээсээ бодитой дэмжлэг авч байгааг тэд онцолж байсан юм. Орон нутгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих бодлого, боломжууд, Дижитал шилжилт ба Эмэгтэйчүүд зэрэг сэдэв бүхий сургалт, зөвлөгөө боллоо. Өрхийн болон бичил бизнес эрхлэгчид өрх толгойлсон эмэгтэйчүүдэд энэ үеэр дэмжлэг үзүүлж байсан юм. Иргэн, төрийн харилцааг шинэ шатанд гаргах чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байгааг албаныхан ярьж байна.

МАН-н хороо, НАМЭХ хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Жендерийн тэгш байдал, орон нутагт шийдвэр гаргах түвшинд эмэгтэйүүдийн оролцоог хангах чиглэлээр талууд санамж бичигт  гарын үсэг зурлаа. НАМЭХ-оос зохион байгуулж байгаа алхангаа ярилцаж, гарц шийдэл олох, сургалт зөвлөгөө өгөх, эмэгтэйчүүдийнхээ дуу хойлойг сонсох энэ арга хэмжээ цаашид улс орон даяар үргэлжлэх юм. Орхон аймгаас эхэлсэн энэ арга хэмжээ Булган аймагт үргэлжилнэ гэлээ. 2020 оны 3-р сар гэхэд 21 аймгийн хэмжээнд зохион байгуулж дуусахаар төлөвлөжээ.