Намууд

Шударга иргэдийн нэгдсэн эвлэл намаас Монгол улсын өрийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулна гэдгээ мэдэгдлээ. Манай улс ирэх онд БНХАУ-ын Ардын банкинд 2.2 их тэрбум ам.долларын өрийг төлнө. Үүн дээр нэмэгдэж Худалдаа хөгжлийн банкны 500 сая долларын асуудал мөн яригдаж эхэлнэ. Гэхдээ эдгээр өрийн асуудлыг төсөвт тусгаагүй байна. Иймд хэлэлцүүлгээр эдгээр өрийг хэрхэн төлөх зэрэг асуудлуудыг хөндөх юм байна.

2014 онд БНХАУ-ын Ардын банкнаас авсан 15 тэрбум юань буюу 2.2 тэрбум ам долларын өрийг ирэх оны 7-р сард төлнө. 2017 онд төлөх ёстой байсан ч тодорхой хугацаагаар хойшлуулсан. Үүнээс гадна Худалдаа хөгжлийн банкны 500 сая ам.долларын өрийн асуудал мөн яригдах учиртай. Гэвч эдгээр өрийг хэрхэн төлөх талаар тодорхой бус байна гэдгийг шинэ намын удирдлагууд мэдээллээ. Энэ мэт өрийн асуудлаар мэдээлэл тодорхой бус байгаа учир өрийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулж, ард иргэдэд мэдээлэл өгнө гэсэн юм.

Шинэ намаас Монгол Улсын өрийн асуудлаас гадна гэр бүл салалт,  хүүхэд хамгааллын асуудлаар мэдээлэл хийлээ. Сүүлийн үед гэр бүл салалт нэмэгдэх хандлагатай болсон. Тухайлбал энэ онд улсын хэмжээнд гэр бүл салалт 34.4 хувиар нэмэгдсэн байна.  Иймд залуу гэр бүлийг дэмжих, хүүхдийн хамгаалахад анхаарна гэдгийг хэлсэн юм.