Намууд

УИХ дахь Шинэ намын зөвлөл сонгуулийн хуулийн өөрчлөлтийн асуудлыг авч хэлэлцэн тодорхой саналаа ажлын хэсэгт хүргүүлэхээр болсон байна. Одоо яригдаж байгаа сонгуулийн хуулийн өөрчлөлт буюу 50+26-д засах олон зүйл байгааг хэллээ. 

УИХ дахь Шинэ намын зөвлөл хуралдаж хэд хэдэн асуудлыг авч хэлэлцжээ. Тухайлбал, улс төрийн  хүрээнд ид яригдаж байгаа Сонгуулийн хуулийн өөрчлөлтийг авч хэлэлцжээ. Ингээд одоогийн сонгуулийн хуулийн өөрчлөлтөд  сонгогчдын эрхийг зөрчсөн заалт байна гэж шинэ Намын төлөөлөл үзэж байна. Тиймээс засах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байна.

Мөн өнгөрөгч амралтын өдрүүдэд Шинэ нам Дорноговь, Дундговь, Говьсүмбэр аймгуудад ажиллаж, иргэдийнхээ санаа бодлыг сонссон.  Өмнөговийн иргэдийн тавьж байгаа гол асуудал нь Цагаандэлийн боомтыг нээхийг эсэргүүцэж байна. Нутгийн иргэдийн саналыг асуулгүй шийдвэр гаргаж байгаад маш их бухимдалтай байгаагаа илэрхийлсэн гэлээ.