АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис Франц Улсад айлчилж байна

Улс төр

АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис Франц улсад айлчилж байна. Түүний энэ айлчлал Америкийн төрийн өндөр албан тушаалтны хувьд гадаад улс оронд хийж байгаа 3 дахь айлчлал нь болж байгаа юм. 

Камала Харрисын Франц улсад хийх айлчлал 5 хоног үргэлжлэх юм. Америкийн засаг захиргааг төлөөлөн Парист хийж байгаа албан ёсны айлчлалын үеэр Камала Харрис Францын талтай олон чухал асуудлаар хэлэлцэхээр төлөвлөжээ.

Тухайлбал цар тахлын дараах эдийн засгийг сэргээх, коронавирусний эсрэг вакцинжуулалтын үйл явц, Транс-Атлантын хямралаас үүдэлтэй сөрөг үр нөлөөг даван туулах, АНКУС цэргийн эвсэл болоод гурван улсын эвслийн гэрээнээс шалтгаалан Австрали улстай цөмийн шумбагч хөлөг нийлүүлэх гэрээ нь цуцлагдсан Францын талын алдагдлын талаар хэлэлцэх юм.

Хатагтай Харрисын Франц улсад хийж байгаа айлчлал маргааш болох Дэлхийн 1-р дайн өндөрлөсний түүхэн ойд зориулсан арга хэмжээнд оролцсоноор эхэлнэ.