Намууд

МАН ын удирдах зөвлөл яг одоо хуралдаж 2020 оны УИХ-ын сонгуулийн тойрог, мандатын тоог эцэслэхээр хэлэлцэж байна. Сонгуулийн тухай хуульд зааснаар, УИХ хоёрдугаар сарын 1-нээс өмнө тойрог, мандатын тоог тодорхой болгох учиртай юм. Удирдах зөвлөл шийдвэр гаргасны дараа намын бүлэг, холбогдох байнгын хороод хуралдана.
Урьдчилсан байдлаар нийслэлийн 28 мандатаас 4-ийг хасаж орон нутаг руу шилжүүлэхээр төлөвлөж байгаа юм.