Архив...

Намууд

Г.Батхүү агсны гэр бүл АН ын зөвлөлд захидал илгээжээ.

УИХ дахь АН-ын зөвлөл Халдашгүй байдлын дэд хорооны шийдвэр, сонгуулийн тойрог мандаттай холбоотой асуудал болон коронавирусийн талаар хуралдсан байна. Тэдний зүгээс УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэн Г.Батхүү агсны нас барсан хэрэгт нэн даруй шалгуулах ёстой гэлээ. Энэ сарын нэгэнд талийгаачийн ар гэрийнхэн Г.Батхүү агсны хэргийг үнэн зөв шийдэхэд туслахыг хүсч АН-ын зөвлөлд захидал илгээжээ. Мөн Ардчилсан намын зөвлөл нийслэлийн 28 мандатыг цөөлөхийг хатуу эсэргүүцнэ гэлээ. Тус намын зөвлөл коронавирустэй холбоотой мэдээлэл дутмаг байна гэсэн юм. Үүнээс гадна амарсан оюутнуудыг орон нутаг руу нь буцаах хэрэгтэй гэж мэдэгдлээ.