Биттлз хамтлагийн гишүүдийн амьдрал, уран бүтээлийн талаар шинэ бүтээл төрөн гарна

Энтертэйнмент

Ливерпулийн алдарт дөрвөл болох Биттлз хамтлагийн гишүүдийн амьдрал, уран бүтээлийн талаар удахгүй нэгэн шинэ бүтээл төрөн гарах нь ээ. Найруулагч Питер Жексон Биттлз хамтлагийн талаарх баримтат дүрсийг ашиглан 3 ангитай шинэ баримтат кино бүтээж байна. 

Биттлз хамтлагийн талаар нийтдээ 60 цагийн видео, 130 цагийн аудио материалыг судлан шинэ баримтат кино бүтээж байна.

The Beatles: Get Backнэртэй баримтат кинонд өмнө нь олны хүртээл болж байгаагүй архивын материалууд ч оржээ. Баримтат кинонд Ливерпулийн алдарт дөрвөл хамтлагаа тараахаас өмнөх, хэдэн сарын үйл явдлыг өгүүлж байгаа юм.

Тэд 1969 оны 1-р сард хамтлагийнхаа сүүлийн цомог болох Abby Road болон Let it Be дуугаа гарган, барилгын дээвэр дээр хийсэн сүүлийн тоглолтондоо бэлтгэж байгаа үйл явцыг Биттлзынханы тухай шинэ баримтат кинонд харуулж байна.

Биттлз хамтлаг барилгын дээвэр дээр хийсэн тоглолтоо Get Back дуугаараа эхлүүлэн, мөн энэ дуугаараа төгсгөсөн юм. Тиймээс шинэ баримтат киног энэ дууны нэрээр нэрлэжээ. Биттл хамтлагийн тухай 3 ангитай шинэ баримтат киноны эхний ангийг Дисней+ сувгаар энэ сарын 25-нд гаргахаар төлөвлөж байна.