Намууд

АН-ын удирдлагууд БНХАУ-д ажлын айлчлал хийсэн. Энэ айчлал нь сонгуулийн хандив, тусламж авах зорилгогүй байсан. Харин улс орны хөгжлийн асуудал болон намуудын хамтын ажиллагааг хөндсөн гэдгийг АН-аас мэдэгдлээ. Энэ асуудалтай холбоотойгоор мөн худал мэдээлэл цахим орчинд гарах болсон учраас албан ёсоор мэдэгдэл гаргалаа.

Албан ёсны айлчлал өнгөрсөн онд болсон. Гэтэл хоёр хоногийн өмнөөс  цахим сүлжээнд АН БНХАУ-ын коммунист намаас сонгуулийн хандив, тусламж авах гэж байна гэсэн худал мэдээлэл гарч эхэлсэн. Харин энэ мэдээллийг иргэдийг төөрөгдүүлэх зорилгоор  зарим улс төрийн намууд гаргасан гэдгийг тус намын хэрэг эрхлэх газрын дэд дарга мэдэгдсэн. 

Монгол улс болон БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиосон. Түүхэн ойг тохиолдуулан АН-ын удирдлагууд тус улсад албан ёсны айчлал хийж, хамтын ажиллагаа зэрэг асуудлыг хөндөж тодорхой уулзалтыг зохион байгуулсан юм.  Харин уулзалтаар сонгуулийн зардалд дэмжлэг авах талаар ямар ч яриа хийгдээгүй гэлээ.

Улс төрийн намууд нь аливаа улс орноос хандив авах нь хуулиар хориотой. Энэ дагуу өмнө нь ч ямар нэгэн мөнгөн тусламж авч байгаагүй. БНХАУ-ын Коммунист нам болон АН-ын хувьд  мэргэжилтэн солилцох, туршлага судлах, улс төрийн намуудын хамтын ажиллагааг хүрээнд хамтран ажилласаар ирсэн гэдгийг хэлсэн юм.