Архив...

Намууд

Ардчилсан намаас мэдээлэл хийлээ.  УИХ-ын 75-р тогтоолоор ЗГХЭГ-ынхан болон яамдын захиргааны албан тушаалтнуудын цалинг нэмэхээр болсон. Тэгвэл уг тогтоолыг АН,  албан хаагчдыг алагчилсан шийдвэр гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Мөн намаас гарсан болон намын дүрмийн хүрээнд ажилладаг хүмүүс болох Сайханбилэг, Элбэгдорж нарын асуудлыг Ардчилсан нам хариуцахгүй. Төрийн эрх барьж байгаа намд хуулийн бүхий л эрх мэдэл нь байгаа гэж хэллээ.  

Ардчилсан нам 2020 оны УИХ ын сонгуульд нэр дэвшигчдээсээ 100 сая төгрөгийн дэнчин авахаа мэдэгдсэн удаатай. Улмаар тус намаас ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хүү Эрдэнэ, эдийн засгийн сайд байсан Н.Батбаярын охин Жаргалан нар зуун сая төгрөг намдаа төлснөөр нэр дэвших эрхээ авсан гэх мэдээлэл цацагдсан.

Ардчилсан намаас угшилтай экс дарга нар төрийн өндөр алба хашиж байхдаа улсдаа чамгүй хохирол учруулсан асуудлыг цэгцлэх ёстойг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга мэдэгдэж байсан. Тодруулбал Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг мөнгө угаах замаар төрийн мөнгө оролцуулан худалдаж авсан,  Оюутолгойн гэрээг хохирол ихтэй батласан  зэрэг асуудалд Ардчилсан намаас томилогдож байсан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Ардчилсан намын гишүүн байсан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нарыг олж ирэх хэрэгтэй гэсэн юм. Тэгвэл тус намын дарга тэднийг олон үүрэг Ардчилсан намд байхгүйн дээр манай намд дээрх хүмүүсийг хамаатуулах шаардлагагүй гэлээ. 

Үүнээс гадна 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилж байгаа хүмүүсээс 100 сая төгрөг  авна гэдэгээ Ардчилсан намын дарга мэдэгдэж байсан удаатай. Тэгвэл ТЕГ-ын дарга асан Б.Хурц, ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хүү Эрдэнэ, эдийн засгийн сайдаар ажиллаж байсан Фортуна гэгдэх Н.Батбаярын охин Жаргалан нар зуун сая төгрөг өгч тус намаас нэр дэвших асуудал яригдах болсон. Энэ асуудалд тэрээр тайлбарыг өглөө.

Дээрх асуудлуудтай холбоотой Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийг шүүхэд өгнө гэлээ. Учир нь намын дотоод асуудлаар ор үндэсгүй мэдээлэл олон нийтэд цацаж байна гэсэн юм. Үүнээс гадна Тавантолгойн ордын 30 хувийг нэг тэрбум доллараар олон улсын хөрөнгийн биржид гаргах асуудлыг УИХ-аар хэлэлцэх ёстой гэлээ. Тиймээс дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл өргөн барьсан байна. Мөн төрийн захиргааны байгууллагад ажиллагсдын цалинг нэмж байгааг тус нам эсэргүүцэхээ илэрхийллээ.