Намууд

Улсын их хурлын сонгуульд өрсөлдөхөөр болсон нэр дэвшигч нар хөрөнгө орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газарт мэдүүлэх үүрэгтэй. Энэ хуулийн хугацаа маргаашийн 00 цаг гэхэд өндөрлөх юм. Нэр дэвшигчид сонгуулийн өмнө ямар хөрөнгөтэй байсан, дараа нь хэрхэн өөрчлөгдсөн гэсэн дүн шинжилгээг хуулийн байгууллага хийхээр төлөвлөжээ. Авлигатай тэмцэх газар уртасгасан цагаар ажиллаж эхэлсэн байна.

АТГ-аас УИХ-ын ээлжит сонгуульд  нэр дэвшигчдийн  ХОМ өгөх цахим эрхийг үүсгэсэн байнаХуулийн хугацаа шахуу байгаа учраас тус газрын ХОМ хүлээн авах алба хаагчид уртасгасан цагаар ажиллаж байна. Өчигдрийн  22 цагийн байдлаар 160 гаруй нэр дэвшигч ХОМ-ээ бүртгүүлжээ.

Сонгуульд нэр дэвшигч хөрөнгө орлогоо АТГ-т бүртгүүлээгүй бол сонгуульд нэр дэвшүүлэхээс татгалзах үндэслэл болно. Сонгуулийн болон Авлигын эсрэг хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд энэ жилээс нэр дэвшигчдийн Хөрөнгө оруулгын мэдүүлгийг авч байгаа, шинэ зохицуулалт юм.  Өөрөөр хэлбэл, сонгуульд  өрсөлдөх хүн бүр өөрийн болон гэр бүлийнхнийхээ  ХОМ-ийг гаргаж, олон нийтэд тайлагнах зохицуулалттай.Нэр дэвшигчдийн ХОМ өгөх хугацаа 5 сарын 19-ний өдрийн 00:00 цагт дуусна.