Намууд

Хоёр удаагийн сонгуулийн үр дүнд ялагдал хүлээсэн учраас намын залуу гишүүд нэгдэн АН-ын дотоод ардчиллыг хангуулах түр хороог байгууллаа. Тус түр хороо намын удирдлагуудыг огцрохыг шаардлаа. Учир нь намын үндсэн дүрэмд нам сонгуульд ялагдал хүлээсэн тохиолдолд намын удирдлагууд сонгуулийн дүн гарсан орой огцрохоор тусгасан байдаг байна.    

АН-ын цаашдын хөгжилд хяналт тавих, шинэчлэлийг сууриар нь зөв зохион байгуулах нь намын төдийгүй Монголын ардчилалд чухал ач холбогдолтой гэж залуу гишүүд үзэж байна. 100 гаруй залуу гишүүдийн төлөөлөл хуралдаж, есөн хүний бүрэлдэхүүнтэй түр хороо байгуулж байгаагаа дуулгалаа.

АН сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж чадахгүй, дотоод ардчилалгүй болсон гэж ард иргэд үзэж байна. Тиймээс залуу гишүүд АН-аа шинэчлэх болсноо ийнхүү мэдэгдлээ.