Намууд

Өчигдөр УИХ-ын ээлжит сонгууль болж өндөрлөсөн. Шинэ эвслээс 29 тойрогт нэр дэвшигчдээ өрсөлдүүлсэн ч нэг ч мандат аваагүй юм. Тиймээс Ж.Батзандан "Шинэ эвсэл"-ийн тэргүүн, "Шинэ нам"-ын даргын үүргээсээ чөлөөлөгдөж буйгаа мэдэгдлээ.

Сонгуулийн дүнгээс харахад 200 гаруй мянган иргэн "Шинэ эвсэл"-д санал өгчээ. Тиймээс цаашид намын бодлогоо улам сайжруулах ёстой гэж харж байгаагаа удирдлагууд илэрхийллээ. Мөн Монголын төрд тэнцвэрийг бий болгох тал дээр анхаарч ажиллахаа тодотголоо.