Намууд

Ирэх 10 дугаар сард орон нутгийн сонгууль эхэлнэ. Өнөөдөр нийслэлийн сонгуулийн хорооноос орон нутгийн сонгуульд оролцох нам эвслүүдийн зарим төлөөлөл батламжаа гардан авсан байна. МАН-аас орон нутгийн сонгуульд хуулийн хүрээнд шударгаар оролцохоо мэдэгдлээ.

Ирэх аравдугаар сард орон нутгийн сонгууль улс орон даяар зохион байгуулагдахаар товлогдсон.  Монгол Улсын аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хуулинд заасны дагуу улс төрийн нам эвсэл НИТХ-ын  2020 оны нийслэл дүүргийн ИТХ-ын сонгуульд оролцохоо илэрхийлж байгаа. Энэ дагуу нийслэлийн Сонгуулийн хороо хуралдаж, нам эвслээс ирсэн баримт бичгүүдийг  нягталж, сонгуульд оролцох намуудыг  бүртгэхээр тогтоол гаргасан юм. МАН-ыг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцохыг бүртгэсэн тухай нийслэлийн Сонгуулийн хорооны 13 дугаар тогтоолыг өнөөдөр нийслэлийн Сонгуулийн хорооноос гардууллаа.

Монгол Улсын хөгжлийн төлөөх олон бодлогын баримт бичгүүдтэй уялдуулсан, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, иргэдийн амьдрах нөхцлийг сайжруулсан олон зорилтыг дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртэйгээр оролцох юм байна.