Намууд

УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэх зүйтэй гэж үзэж байна.

УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж хоёр асуудлыг хэлэлцлээ.

1. Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэх зүйтэй гэж үзэж байна.
2.Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх хуулийн төслийг УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд санаачилж өргөн барихаар болжээ.

Хуулийн төсөл дэмжигдвэл ахмад настан хамгийн багадаа 500,000 мөнгөн төгрөгийн тэтгэвэр авах юм. Эх үүсвэрийг Цагаан суваргын орд зэрэг стратегийн орд газруудаасаа босгох боломжтой гэлээ. Тухайлбал, Цагаан суваргын орд газартай төмөр зам 20 км ойртож очсон. Эдийн засгийн эргэлтэд оруулаад ахмадуудын тэтгэврээ нэмэх боломжтой гэв.