Намууд

Монголын улс төрийн нэрт зүтгэлтэн Зориг агсны хөшөөнд түүний төрсөн ах Санжаасүрэнгийн Баяр тэргүүтэй МоХН-ны журмын нөхөд , УИХ-ын гишүүд  болон ард иргэдийн төлөөлөл хүндэтгэл үзүүлж цэцэг өргөлөө.  

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Ардчиллын алтан хараацайнуудын нэг С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөн, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд УИХ-ын гишүүд АН-ын удирдлагууд болон иргэд оролцлоо.

С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлж эхэлснээс хойш 21 дэх намраа үдэж байна. Жил бүр түүний дурсгалыг хүндэтгэх арга хэмжээнд оролцож байгаа УИХ-ын гишүүд, АН-ын удирдлагууд болон иргэд нэг л зүйлийг хүсдэг. Энэ бол хэргийн захиалагч, жинхэнэ эздийг олж илрүүлэх. Хэдийгээр хэрэг үйлдсэн этгээдийг олж илрүүлсэн гэх боловч энэ нь хэргийг бүдгэрүүлэх гэсэн оролдлого гэдгийг УИХ-ын гишүүд хэлж байна.

АН-ын дарга С.Эрдэнэ хэргийг ард түмэнд нээлттэй болгож, нууцыг зэрэглэлээс гаргах хэрэгтэйг сануулсан. Ингэж байж хэргийн жинхэнэ эзэд олдох учиртай сануулсан юм. 

ШУУД | Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны хөшөөнд Ардчилсан намын удирдлагууд хүндэтгэл үзүүлж байна #TV5Mongolia

Posted by TV5 Mongolia on Tuesday, October 1, 2019