Монголын үзэсгэлэнт газар, аялал жуулалын талаарх мэдээллийг 19001700.мн сайтаас авах боломжтой

Нийгэм

Монгол улс өнгөрсөн жил 1 сая жуулчин хүлээн авна гэж мэдэгдэж байсан. Гэвч цар тахалтай холбоотойгоор хил хаалттай, гадаадын жуулчин хүлээн авах боломжгүй болсон. Харин 2019 онд 600 мянга орчим жуулчин манай улсыг зорин ирсэн нь өндөр үзүүлэлт болсон байдаг. Монгол улсын үзэсгэлэнт байгаль, тал хээр, ан амьтан, соёл иргэншил гээд гадаадын жуулчдыг татах олон зүйл манай улсад байна. Гэхдээ хамгийн гол нь гадаадын жуулчдад хэрэгцээт мэдээллийг нь өгөх нэгдсэн систем, зөвлөх хэрэгтэй байгаа юм. Тэгвэл энэ боломжийг нээж лавлах утас болон цахим сайт ажиллаж эхэлжээ.

Үүнээс гадна Монголд аялал жуулчлалын салбарын үзүүлэлт хангалтгүй байгаа хамгийн гол шалтгаан нь дэд бүтэц муу хөгжсөн, эрх зүйн орчин тааруу, төрийн нэгдсэн бодлого байхгүйтэй холбоотой гэж мэргэжилтнүүд үздэг. Мөн агаарын болон төмөр замын хүчин чадал хүрэлцэхгүйгээс Европоос авах жуулчдынхаа бараг тал хувийг алддаг гэдэг. Тэгвэл өчигдөр хөшгийн хөндийн нисэх онгоцны буудал ашиглалтад орж өмнөх Буянтухаа онгоцны буудлаас 3 дахин илүү хүчин чадлаар ажиллах боломж бүдсэн. Тиймээс жуулчдад Монгол улсыг зориход агаарын тээвэр саадгүй болсон гэж хэлж болно. Гадны болон дотоодын аялагчид аялал жуулчлалын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авах бол 19001700 дугаар руу залгах, 19001700.мн сайтад хандах болон хөшгийн хөндий дэх нисэх онгоцны буудлын нэг давхраас биечлэн очиж мэдээлэл авах боломжтой юм.