Халуун сэдэв

Улсын их хурал дахь ШИНЭ намын зөвлөл өнөөдөр С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргээр ял сонссон Содномдаржаа, Чимгээ нарын өмгөөлөгчөөс мэдээлэл сонссон байна. Энэ хэргийн цорын ганц гэрч нь өнөөдрийн байдлаар Амгаланбаатар болж хувирсан. Дээр нь хэргийн газраас бүртгэсэн хурууны хээ, бусад эд мөрийн баримт хангалттай нотлох баримт болж чадахгүй байгааг өмгөөлөгч хэлжээ.

Т.Чимгээгийн өмгөөлөгч С.Оюунцэцэг өнөөдөр УИХ дахь ШИНЭ намын зөвлөлийн хуралд оролцож, дараахь мэдээллийг өглөө. Тэрээр 61 хуудас хавтаст хэрэгт миний үйлчлүүлэгчийг буруутгах нэг ч нотлох баримт байхгүй.
Өмгөөлөгч нар 5 хоног шүүх хурал дээр маргалдсан. Шүүгч нар хэлэхдээ, “хамгийн сүүлд хийсэн гүйцэтгэх ажиллагааны шугамаар олдсон нотлох баримтад үндэслэж яллаж байна гэсэн. Тэр нь яг ямар нотлох баримт юм бэ гэхээр эх сурвалж нь нууц гээд үзүүлээгүй гэсэн юм.

Монгол Улсын түүхэнд хоёр жил гаруй гэрчээр байцаагдсан түүх байдаггүй гэдгийг өмгөөлөгч С.Оюунчимэг хэлж байна. Ц.Амгаланбаатар Б.Содномдаржаа руу 263 удаа, Т.Чимгээ рүү 49 удаа мэссэж бичсэн байна. Шоронгоос бичиж байсан дугаарын эзний нэр тодорхой, регистерийн дугаар тодорхой байгаа учраас өмгөөлөгч нар энэ хүний утас яагаад Амгаланбаатарт очсоныг шалгуулах хүсэлт тавьсан ч шалгаагүй гэдгийг Т.Чимгээгийн өмгөөлөгч хэлж байна.

ФЭЙСБҮҮК ШУУД