Халуун сэдэв

Далд эдийн засгийн хэмжээг бууруулах, буцаан олголтын хувь хэмжээг нэмэгдүүлэх үүднээс УИХ-ын нэр бүхий гишүүд хуулийн төсөл санаачилсан. Тэгвэл хууль батлагдсан тохиолдолд төсөвт хир их дарамт үүсэх, тодорхой хэмжээний хөрөнгийг гаргах боломж байгаа эсэх дээр сангийн сайдаас тодрууллаа.

 Томоохон зах, худалдааны төвүүдэд иргэд худалдан авалт хийдэг ч баримт авдаггүй. Энэ бол далд эдийн засгийг хөгжүүлж байгаа олон тохиолдлын нэг. Үүнээс гадна олон улсад буцаан олголтын хувь хэмжээ өндөр байдаг. Тухайлбал БНСУ-д үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх буцаан олголтыг олгодог бол Швейцарт 7.7, Японд 8 хувьтай байдаг. Энэ жишгийг дагаж буцаан олголтын хувь, хэмжээг нэмэгдүүлэх, далд эдийн засгийг бууруулах үүднээс хуулийн төсөл боловсруулсан гэдгийг гишүүд хэлсэн. Харин төсвөөс энэ хэмжээний мөнгө гарах боломж байгаа эсэх дээр Сангийн сайд дараах тайлбарыг өглөө.

 

Ч.ХҮРЭЛБААТАР: НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛСАН НЬ “ШОУ” 

УИХ-ын гишүүн Н.Оюундарь, С.Бямбацогт нарын гишүүд нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан УИХ-ын даргад өргөн мэдүүлээд байсан юм.