Архив...

Халуун сэдэв

Хэт их халамж олгохгүй байхыг зөвлөсөн Олон улсын валютын сан тэтгэврийн зээлд дэмжлэг үзүүлэх Улсын их хурлын шийдвэрийг шүүмжилсэн. Монгол улсад хэрэгжүүлж байгаа эдийн засгийн хүндрэлээс гаргах хөтөлбөрөө зогсоож магадгүй гэдгийг ч Сангийн сайд онцолсон юм. Тэгвэл тэтгэврийн зээлд дэмжлэг үзүүлэх шийдвэр Олон улсын валютын сантай тохирсон гэрээг зөрчөөгүй гэдгийг гишүүд тайлбарлаж байна.

Сар шинийн баярын өмнө 6 сая хүртэлх төгрөгийн тэтгэврийн зээлтэй 240 гаруй мянган ахмад өрөө тэглүүлнэ. Үүнээс гадна тэтгэврийн зээлгүй 194 мянган ахмад байгалийн баялгаасаа нэг сая төгрөгийн хувь хүртэх бондын эрхийн бичигтэй болохоор УИХ хууль батласан. Гэвч Ахмадуудын нуруу тэнийх уг шийдвэр ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн гэрээг зөрчсөн гэх асуудал хөндөгдөж байгаа юм. Харин УИХ хууль батлахдаа валютын сангийн хөтөлбөрийг төдийлөн гажуудуулаагүйг зарим гишүүд хэлж байна.