Халуун сэдэв

Тэтгэврийн зээлгүй ахмадууд дахин хэвлэлд хандлаа. Тэд өөрсдийн саналаа төр засагт хүргүүлэхээр болсоноо хэлж байна. Зээлгүй гээд төрийн дэмжлэгийн гадна үлдэх биш сар шинийн баярын өмнө бодит дэмжлэг хүсч байгаагаа илэрхийллээ.

Тэтгэврийн зээл аваагүй иргэдийн эрх ашгийг хамгаалах холбоо байгуулагдаад гурав хонож байгаа юм. Энэ хорооноос Монгол улсын ерөнхийлөгчид шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ. Тэтгэврийн зээлийг тэглэсэн нь ахмадуудыг ялгаварласан асуудал. УИХ-аас гаргасан энэ шийдвэр иргэдээ “алаглаж”, үндсэн хуулиа зөрчсөн явдал хэмээлээ. Иймд байгалийн баялгийг тэгш хуваарилж, зээл аваагүй ахмадууддаа сар шинээс өмнө гурван сая төгрөг олгохыг шаардаж, саналаа ерөнхийлөгчид хүргүүлсэн байна.

Ахмадуудад гурван сая төгрөгийг бэлнээр олгох хэрэгтэйг онцолсон юм. Ингэснээр ахмадын нийгмийн хамгаалал, аж амьдралд чухал нөлөө үзүүлэхийг Зээлгүй иргэдийн эрх ашгийг хамгаалах холбооныхон ярьсан юм.