COP26 бага хуралд Сири охин “Амаль” оролцож байна

Үйл явдал

Шотландын Глазго хотод ажлаа үргэлжлүүлж байгаа Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх олон улсын бага хуралд түүнчлэн Сирийн өнчин охин нэрээр олонд танигдаад байгаа Амаль хүүхэлдэй ч мөн ханджээ.

Амаль нэртэй 3,5 метрийн өндөртэй аварга том хүүхэлдэй дэлхийн улс орнуудаар аялж, хууль бус цагаач дүрвэгсдийн асуудалд олон улсын анхаарлыг хандуулж байгаа юм. 

Амаль Глазгогийн бага хуралд Европын улс орнууд, хотуудаар 4 сарын туршид аялж, олон нийтийн анхаарлыг жендерийн асуудал, цагаач дүрвэгсдийн асуудалд хандуулахад уриалжээ.

Сирийн дүрвэгч охины дүрээр бүтээсэн аварга том хүүхэлдэй Глазгод ирж, эко идэвхтэн Брианна Фруэны хамтаар бага хурлын индэр дээр гарчээ. Брианна Фруэн бага хурлын индэр дээр гарч мэдэгдэл хийхдээ хүн төрөлхтөн цаг уурын өөрчлөлт, уур амьсгалын асуудалд анхаарлаа хандуулахдаа жендерийн асуудлыг мөн мартах учиргүй.

Учир нь эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах үзэл нийгмийн тэнцвэргүй байдал бий болгож, өнөөдөр дэлхий даяар 4 сая гаруй охид эмэгтэйчүүд наад зах нь боловсрол мэдлэг олж авах боломж хомс байгаа талаар хэлжээ.