Халуун сэдэв

Батхүү агсан амь насаа алдаад 8 сар болж байна. Тэгвэл өнгөрсөн Лхагва гарагт талийгаачийн ар гэрийнхэн мэдээлэл хийж, гадны нөлөөтэй-алуурчин нь нэр бүхий Улсын их хурлын гишүүн байж магадгүй гэдгийг хэлсэн юм. Тэгвэл энэ асуудлаар өнөөдөр Улсын их хурлын гишүүн Н.Номтойбаяр мэдээлэл хийлээ. Учир нь тэрээр Батхүү агсантай хамгийн сүүлд уулзсан хүн юм. Мөн энэ хэрэгт холбогдуулан байцаалт мэдүүлэг өгсөн нэгэн. Талийгаачийн ар гэрийнхний хийж буй мэдээлэлд хүний нэр дурьдагдаагүй ч шууд өөртэй нь холбоотойгоор ярьсан гэж үзэж байгаагаа илэрхийлээ. Тэрээр энэ бүхэнд ямар тайлбар хэлснийг хүргэе. 

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяртай холбоотой түүнийг буруутгасан нийтлэл нийтлэгдсэн. Мөн энэ хэргийг өмгөөлж байгаа өмгөөлөгч болон ар гэрийнхэн хоёр хоногийн хэвлэлийнхэнд хандсан. Энэ бүх мэдээлэл, мэдэгдэл нь түүнийг зохион байгуулалттайгаар гүтгэж, онц хүнд гэмт хэргээр яллах гэсэн оролдлого гэдгийг тэрээр хэллээ. Харин яагаад Батхүү агсны ар гэрийнхэн түүнийг буруутгаж, яллах болов гэх асуултад дараах тайлбарыг өглөө.

Н.НОМТОЙБАЯР: БАТХҮҮ АГСНЫ АМЬ НАСАА АЛДСАН ХЭРЭГТ НАМАЙГ ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙГААР ГҮТГЭЖ БАЙНА

Энэ хэргээс гадна түүний бусадтай маргалдаж, гар зөрүүлсэн бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсан. Үүнээс болж гавлын яс хоёр газарт хагарч хүнд гэмтсэн байна. Гэхдээ тэрээр энэ хэрэгт өөрийгөө буруутай, хариуцлага хүлээхэд бэлэн байгаа гэдгээ хэлсэн юм.  

Батхүү агсны амь насаа алдсан хэрэгт буруутгаж, зохион байгуулалттайгаар гүтгэж байгаа учир энэ бүх асуудлыг шалгуулж, цагдаад хандах болно гэдгээ мөн хэлсэн юм.