Халуун сэдэв

Говь-Алтай аймгийн засаг даргын тамгын газарт удирдлагууд нь архидан согтуурч эрдэнэт хүний амь нас эрсэдсэн харамсалтай үйл явдал болсон. Төрийн албаны олон дүрэм журам зөрчигдсөнөөс эхлээд хүний амь хохирсон энэ үйл явдлыг цагдаагийн байгууллага ч шалгаж эхэллээ. Тэгвэл өнөөдөр Говь-Алтай аймгийн засаг даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг Ерөнхий сайд гаргасан байна. Мөн хуулийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж буруутай хүмүүст хариуцлага хүлээлгэх нь гарцаагүй гэдгийг Л.Оюун-Эрдэнэ сайд хэллээ.

Говь-Алтай аймгийн засаг дарга В.Рэнцэндоржийг чөлөөлөх захирамжид Ерөнхий сайд гарын үсэг зурлаа. ЗДТГ-т архи, согтууруулах ундааны зүйл оруулсан, архидан согтуурсан нь түүнийг чөлөөлөх шалтгаан болсон гэдгийг ЗГХЭГ-ын дарга мэдэгдсэн юм. Мөн түүнтэй холбогдож болсон асуудлаар тайлбар мэдээлэл авсан байна.

Ажлын өрөөндөө архи, согтууруулах ундаа хэрэглэснээс гадна хүний амь нас эрсэдсэн хэрэг гарсан. Энэ хэргийг шалгахад 14 хоногийн хугацаа шаардана гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдэгджээ. 

ЗДТГ-ын газарт архи оруулсан нь баримтаар нотлогдсон. Мөн архи согтууруулах ундаа зүйл хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрч, хариуцлага хүлээхэд бэлэн гэдгээ мэдэгджээ. Дараагийн засаг дарга томилогдох хүртэл албан тушаалын үүргийг засаг даргын орлогч гүйцэтгэх юм.  

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ