ОХУ-ын холбооны зөвлөл Донбасст Оросын цэргийн хүчнийг оруулахыг дэмжлээ

Улс төр

ОХУ-ын парламентын дээд танхим буюу Холбооны зөвлөл ерөнхийлөгч Владимир Путины өгсөн чиг үүргийн дагуу Донецк болон Луганскийн БНУ-тай найрамдал, хамтын ажиллагаа, харилцан туслалцах тухай гэрээ байгуулахыг дэмжсэн байна. 

Энэ дагуу Холбооны зөвлөл улсынхаа зэвсэгт хүчнийг хилийн чанадад ашиглахыг Владимир Путинд зөвшөөрсөн байна. 

ОХУ-ын Холбооны зөвлөл дээрх шийдвэрийг 2-р сарын 22-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн гаргажээ. Үүнээс өмнө ОХУ-ын ерөнхийлөгч улсынхаа Холбооны зөвлөлд хандан Донецк, Луганскийн БНУ-ын эрх баригчидтай найрамдал, хамтын ажиллагаа, харилцан туслалцах гэрээ байгуулахыг хүссэн юм. Холбооны зөвлөл ерөнхийлөгчийн тавьсан хүсэлтийг хүлээн авч хэлэлцэн, нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, олон улсын эрхзүйн хэм хэмжээг үндэслэн хилийн чанадад буюу тодруулбал Донецк, Луганскад ОХУ-ын Зэвсэгт хүчнийг ашиглах зөвшөөрлийг улсынхаа Ерөнхийлөгчид олгохоор шийдвэрлэжээ. Ингэхдээ ОХУ-ын Зэвсэгт хүчний бүрэлдэхүүний тоо, тэдний үйл ажиллагааны чиглэл, үүрэг даалгавар, мөн гадны улс орны нутаг дэвсгэр дээр үүрэг гүйцэтгэх хугацаа зэргийг Үндсэн хуулинд заасны дараа ОХУ-ын ерөнхийлөгч тогтоох болно гэжээ. Холбооны зөвлөлөөс гаргасан шийдвэрийг баримт бичиг батлагдсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөхөөр заажээ.