Халуун сэдэв

Энэ удаагийн УИХ-ын сонгуульд хамгийн олон бие даагч буюу 121 бие даагч нэр дэвшин өрсөлдсөн. Тэгвэл тэдний зарим нь өнөөдөр сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн мэдэгдэл хийлээ.

Тодруулбал, Дархан-Уул аймагт нэр дэвшин өрсөлдсөн Тордайн Ганболдын саналд хөндлөнгөөс нөлөөлж хакердан түүний авсан саналыг хуваасан гэлээ. СЕХ саналын дүнг дэлгэцэн дээр харуулах үед зарим саналын тоо таслалтай гарч байсан нь санал хуваах ажиллагаа явагдаж байсан гэж мэдэгдлээ. Тэр дундаа бие даагчдын саналыг хакердан хуваасан тул санал нь алдагдсан тойргууд дээр дахин санал хураахыг шаардлаа.

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ