Халуун сэдэв

УИХ-ын гишүүн С.Амарсайхан нь Улаанбаатар хотын захирагчаар нэг жил гурван сарын хугацаанд ажилласан байдаг. Гэвч тэрээр үүрэгт ажлаа гүйцэтгэж байх хугацаандаа нийтийн эзэмшлийн газрыг хууль бусаар бусдад олгосон, мөн БНХАУ-ын нэгэн компанид 50 га газрыг хөдөө аж ахуйн зориулалтаар ашиглах зөвшөөрөл олгосон гэгдээд байгаа. Уг асуудлуудад тэрээр дараах тайлбарыг өглөө.

Тэрээр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байх хугацаандаа газрын зохицуулалттай холбоотой олон шийдвэр гаргаж байсан ч олон нийтийн сүлжээгээр явч байгаа мэдээлэл бол гүтгэлэг гэлээ. Тиймээс хуулийн байгууллагаар шалгуулахаа мэдэгдсэн юм.
Өнгөрсөн нэг жил гарны хугацаанд тэрээр хотын захирагчаар ажиллаж байхдаа нийт 158 газрыг нийтийн эзэмшилд авч, эхнээс нь тохижуулах ажлыг эрчимжүүлсэн гэдгээ онцоллоо.

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ