Халуун сэдэв

“Монголросцветмет” ТӨҮГ ажилчдадаа урамшуулал олгох дотоод дүрэм журамтай. Ажлын бүтээмж нэмэгдүүлсэн, тухайн жилдээ ашигтай ажилласан хүн энэ урамшууллыг авдаг.

Гэхдээ зөвхөн сургалтын төлбөр байдлаар урамшууллыг олгодог байна. Үүнд 180 хамрагддаг. Энэ жилийн тухайд 158 хүн урамшуулал авахаар ажлын үр дүн гарсныг компанийн удирдлага хэллээ. Ашгийн төлөө байгууллага учраас урамшууллын систем нь хууль зөрчөөгүй гэж байна. Мөн урамшуулалд хамрагдагсдын 6 хувийг удирдах алба тушаалтан эзэлдэг болохыг захирал Б. Мөнхбат хэлж байна.

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ