Халуун сэдэв

Монголын дипломатууд тамхины наймаачид гэсэн мэдээллүүд ар араасаа хөвөрсөөр байна. Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооноос ч эрэн сурвалжлагдаж байгаа хүмүүсийн нэрсийг зарлалаа. Үүн дотор Оросын холбооны улсад суух элчин сайдын яамны 1-р нарийн бичгийн дарга асан Д.Нямжав багтаж байна. Тэрээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргын албан тушаал хашиж байснаас гадна одоо  төрийн үйлчилгээг хариуцан ажилладаг юм. Тэгвэл Д.Нямжав ийм асуудал гарсантай холбогдуулан үүрэгт ажлаасаа  чөлөөлөгдөн шалгуулахаар төлөвлөж байгаагаа хэллээ. 

Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооноос ч эрэн сурвалжлагдаж байгаа хүмүүсийн нэрсийг зарлалаа. Үүн дотор Оросын Холбооны Улсад суух Элчин сайдын яамны 1-р нарийн бичгийн дарга асан Д.Нямжав багтаж байна.

Манай улсын 69 иргэнийг хил дамнан худалдаалах хууль бус наймааны хэргээр Польш улсын цагдаагийн газар эрэн сурвалжилж байгааг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга мэдэгдсэн. Эрэн сурвалжлагдаж байгаа хүмүүс дипломат албыг ашиглан тамхи болоод хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодис, автомашин дамлан худалдаалсан хэрэгт холбогдсон гэж байгаа. Тэгвэл дээрх хүмүүсийн нэг Даржаагийн Нямжав Засгийн газрын хэрэг эрхлэх газарт ажиллаж байгаа юм. Тэрээр 2004-2008 онд Москва дахь ЭСЯ-нд гуравдугаар нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2008 онд эх орондоо ирж Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байсан байна. Польш улсын цагдаагийн газар түүнийг эрэн сурвалжилж байгаа асуудлаар  тодрууллаа.

Тэрээр Москва дахь Элчин сайдын яаманд ажиллаж байх үедээ Польш улсын хилээр тамхи нэвтрүүлсэн асуудлаа шалгуулах үүднээс ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө бичиж байсан юм. Дипломат албыг ашиглаж хил дамнан худалдаалах хууль бус наймаа эрхлэн эрэн сурвалжлагдаж байгаа 69 хүнээс одоо  ч төрийн алба болоод хуулийн байгууллагад ажиллаж байгаа хэд хэдэн хүн бий. Тиймээс Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга энэ асуудалд анхаарч ажиллахаа хэллээ.

Хил дамнан худалдаалах хууль бус наймаанд оролцсон 69 хүнээс өнөөдрийн байдлаар зургааг нь албан тушаалаас нь чөлөөлсөн. Монголын дипломатууд хууль бус наймааны хэрэгт холбогдсон нь зөвхөн Польш улсаар зогсохгүй тул энэ асуудалд анхаарч яаралтай арга хэмжээ авах хэрэгтэйг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо чиглэл болгоод байгаа юм.