Нийгэм

Сүүлийн үед Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэсэн шахмал түлшийг хэрэглэсэн иргэд угаартсан харамсалтай хэрэг гарсаар байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр угаартаж нас барсан болоод хордсон иргэдийн тоо зөрүүтэй явж байгаа тул холбогдох албаныхан мэдээллээ нягтлах хэрэгтэйг Улсын онцгой комиссын дарга онцоллоо.

Өнөөдөр өглөө нэг иргэн угаартаж нас барснаар харамсалтайгаар өөд болсон хүмүүсийн тоо зургаад хүрээд байгаа юм. Тиймээс засгийн газар энэ асуудалд онцгой анхаарч шахмал түлшний сорьцийн шинжилгээг ОХУ, Хятад, Солонгос улсуудад яаралтай шинжлүүлэхээр илгээжээ. Мөн угаартаж нас барсан иргэдийн ар гэрт тусламж үзүүлэхээ хэллээ. Хамгийн гол нь иргэд угаартан хордох болсон шалтгаан түлшний найрлагад байна уу, эсвэл иргэдийн хэрэглээ, зуухны төрөл зүйлээс болж байна уу гэдгийг яаралтай тогтоохоор ажиллаж байна гэсэн юм. Хордсон иргэдийн гэр тус бүрт очиж хэрэглэж байгаа зуух, хэрхэн галлаж байгаа зэрэг нарийн судалгаа хийж шаардлагатай арга хэмжээг авахаар ажиллаж байгаг онцоллоо. Мөн Солонгос улс ч утаанаас салах шинэ түлш үйлдвэрлэж байх үед эрсдэл маш их гарч байсныг хэлж зөвлөн ажиллахаа мэдэгджээ. 

ФЭЙСБҮҮК ШУУД