Нийгэм

Тээврийн цагдаагийн албанаас жил бүр зохион байгуулдаг Шилдэг зохицуулагч тэмцээн өнөөдөр эхэллээ. 1967 оноос зохиогдож ирсэн энэ тэмцээн жил бүрийн намар тээврийн цагдаагийн алба хаагч нарын дунд болдог юм. Энэ удаагийн тэмцээнд төв, орон нутгийн тасаг, хэлтсээс нийт 36 баг тамирчин оролцож авхаалж самбаа ур чадвараа сорилоо.  

 

 Шилдэг зохицуулагч тэмцээн энэ жил төрлөө нэмжээ. Тест сервер програм ашиглаж, алба хаагчийн хууль эрх зүй, англи хэлний мэдлэгийг шалгах тэмцээн, мөн зам тээврийн осол хэргийг зохиомлоор бүрдүүлсэн орчин нөхцөлд алба хаагчид ажиллаж, үзлэг хийх тэмцээн зэргийг нэмсэн байна.

 

Энэ мэт нийт 7 төрөлт тэмцээнд төв, орон нутгийн нийт 36 баг тамирчид оролцож байгаа юм байна.

Шилэг зохицуулагч тэмцээн алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг сайжруулахад чухал ач холбогдолтой болохыг албаныхан ярьж байсан юм.